Ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна. Наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул хэмээн ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнөж, яг одоо төв талбайд жагсаж байна.
Жагсагч иргэн: Үнэхээр наадам хийх юм бол бүгдийг нь л нээ л дээ. Бүгдээрээ сайхан амьдралдаа орье. Дэлхий нийтээрээ цар тахлын хэмжээ буураад, зарим улсууд маскаа тайлсан байна. Гэтэл манайх хориод л байдаг, хориод л байдаг. Тохиолдол буурахгүй, улам ихсээд л байдаг.
Би анх удаа л жагсаалд ирж байна. Хөл хорионы дэглэмээ 8-р сарын 31 хүртэл болгож сунгасан. Үүнийг болитол нь л жагсана даа.
Ажил бол зогссон. Эхнэр ажиллаж байгаа салбарын ажилтан болохоор цалингаа авч байгаа. Гэр бүлээрээ эхнэрийн цалингаар л амьдарч байна. Одоо бол туйлдаж, хэцүүдэж байна.
Хөл хорио маш хорлонтой. Жишээ нь өр зээл нэхэгдэж байна. Наад зах нь хэрэглээний төлбөрөө төлж байснаа одоо төлж чадахаа байлаа.
Хөл хорионы үед тог, усны мөнгө тэглэж өгсөн. Үнэндээ ажилтай бол тэр мөнгөө өөрөө төлж чадна. Халамжаар зогоох гэсний хэрэггүй. Халамж нэхээгүй. Ажлаа л хиймээр байна. Амьдралаа явуулмаар байна.