Ажил хийх боломж нөхцөлийг битгий хаагаач, ажил хиймээр байна. Наадмаа боль, наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуул хэмээн ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнөж, яг одоо төв талбайд жагсаж байна.
Жагсаалын үеэр Нийслэлийн 48-р сургуулийн сурагч, найман настай охин хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
Тэрбээр, Хүүхдүүд яагаад хурданы морь унаад, өөрсдийнхөө амьдралыг тоос шороо болгож байгаа юм бэ. Над шиг л адилхан есөн настай, найман настай хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд ес, найман жил амьдарчихаад л тоос шороо болоод замхарч байна. Наадмаа больё л доо. Дээр нь бид яагаад үзэл бодлоо хэлж болдоггүй юм бэ. Залуучууд залуучууд л гээд байх юм. Морь унаж болно гэж хэлээд байгаа хүмүүст миний энэ бичлэгийг үзүүлээрэй. Бид нарын амь үнэ цэнэгүй юм биш үү. Надад санаа зовох хэрэггүй. Би одоо шууд харьлаа. Үгээ хэлчихсэн. Баярлалаа.