"Лантуун дохио" ТББ-аас цар тахлын үед наадам тэмдэглэн тэр тусмаа морь уралдуулах нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн үзэж үүний эсрэг дуу хоолойгоо өргөн Засгийн газрыг энэ асуудлаар шүүхэд өгч, "Төрөөс хүүхдээ хамгаалья" хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Мөн даатгалын компаниудыг хурдан морины хүүхдийг даатгалд хамруулахгүй байхыг уриалсан. Учир нь хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх зохицуулалттай учраас үүний эсрэг хамтдаа нэг байр суурьтай байхыг уриалж буй.
Тэгвэл Монре даатгал өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хурдан морины унаач хүүхдүүдийг даатгахгүй, наадамтай холбоотой үйл ажиллагаа ямар нэгэн зүйлийг даатгахгүй, ес хоног амрахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж бусад даатгалын компаниудаа уриалсан.
Мөн Мандал Даатгал ХК нь морины эзэн, уяач, унаач хүүхдийн ослыг ДААТГАДАГГҮЙ, цаашид ч ДААТГАХГҮЙ гэдгийг мэдэгдэж байна.
Хүнд хэцүү цаг үед зохисгүй шийдвэр гаргаж морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн нь их хэмжээний бөөгнөрөл үүсгэж, халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх төдийгүй хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Бид ДААТГАХГҮЙ бол тэд УРАЛДАХГҮЙ
Түүнлэн Мөнх даатгал даатгалын компаниудынхаа нэгэн адил унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар ДААТГАХГҮЙ гэдгээ илэрхийлсээр байна.