Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Лантуун дохио ТББ-аас цар тахлын үед наадам тэмдэглэн тэр тусмаа морь уралдуулах нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн үзэж үүний эсрэг дуу хоолойгоо өргөн "Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Засгийн Газрыг шүүхэд өгөөд байгаа билээ.
Наадмаар хүүхдүүдээр хурдан морь унуулж уралдуулах нь санаатай хүүхдийн эрхэнд халдсан үйлдэл, амь нас эрүүл мэндэд заналхийлж байгааг онцлон морин уралдаанаа зогсоохыг шаардсаар байгаа. Тэд энэ удаад “Төрөөс хүүхдээ аварья” хөдөлгөөнийг эхлүүлээд байна.
Энэхүү хөдөлгөөнд залуус, ТББ-ууд нэгдэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр байгаа. "Ээлтэй Ертөнц" ТББ энэхүү хөдөлгөөнд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.