Канадад ер бусын халуу шатаж байгаагаас гучаад хүн нас барсан тухай тус улсын цагдаагийн газраас өнгөрсөн даваа гарагт мэдээлж байсан. Ванкувер орчмын цагдаа нар баасан гарагаас хойш хохирогчдын тоо 130 болж, энэ тоо цаашид өсөх магадлалтай байгааг хэллээ. Учир нь орон нутгийн нас барсан иргэдийн тоог эцэслэн нэгтгэж гаргаагүй байгаа юм байна. Нас барагсдын ихэнх нь өндөр настнууд байгаа юм.
Канад улс Британийн Колумбын Литтон хотод 49.6С (121.3F) хэмээр гурав дахь өдөртөө температурынхаа дээд амжилтыг эвдлээ. АНУ-ын баруун хойд хэсэгт мөн түүхэн дээд хэмжээ ажиглагдаж, олон хүний амь нас эрсджээ.
"Би 15 жилийн турш цагдаагийн алба хашиж байгаа ч ийм богино хугацаанд орж ирсэн гэнэтийн үхлийн хэмжээг хэзээ ч мэдэрч байгаагүй" гэж цагдаагийн түрүүч Стив Аддисон хэлжээ. Хүмүүс хамаатан садныхаа гэрт очин тэднийг нас барсан байдалтай олж байгааг ч хэлэв.
Хотод олон арван офицерууд шинээр томилогдон ажиллаж байгаа бол онцгой байдлын дуудлагын тоо нэмэгдсэн нь хоцрогдол үүсгэж, цагдаагийн нөөцийг шавхсан байна.