Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

БНСУ-ын тал долоодугаар сарын 7 хүртэл Монгол Улсаас нислэг хүлээн авахгүй хэмээн мэдэгджээ. Учир нь зургаадугаар сарын 30-нд Улаанбаатар Сөүлийн чиглэлд үйлдсэн МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр явсан зорчигчдийн гурван хүнээс ковидийн халдвар илэрсэн байна. Иймд нэг нислэгийн зорчигчдоос гурав ба түүнээс дээш халдварын тохиолдол илэрвэл дараагийн нислэгийн хуваарийг 7 хоногоор сунгаж байгаа. Хэрвээ дахин нислэгээс халдвар илэрвэл дараа дараагийн олон нислэгүүд хойшлон товлосон нислэгүүдээс хэд нь энэ сард үйлдэгдэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэх юм.