Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
- Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт
- Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт
- Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт
- Эмийн сангийн шалгалт
- Шатахууны шалгалт
- Лифт
- Тендерийн гомдол
- Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна.
Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагааны талаар:
Дөрөвдүгээр сарын 7-оос Хятад руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая төгрөг болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалтын талаар:
Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн ашиг хүртэхтэй холбоотой бичиг баримтыг шалгасан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2021 оны байдлаар 29061 иргэний мөнгө байршиж байна гэлээ.