Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сошиал орчинд өөрийн үзэл бодлоо идэвхийлэн илэрхийлдэг жүжигчин Б.Цэцэг коронавирусийн халдвар авч, эдгээд буй. Тэрбээр Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн юм.
Тэгвэл өчигдөр жүжигчин Б.Цэцэг тус эмнэлэгт өөрийн хөрөнгөөр таван ширхэг цэр соруулах аппарат авч, бэлэглэсэн байна.
Б.Цэцэг “ЭНЭҮТ-д 970 орчим хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 480 гаруй нь жирэмсэн эхчүүд юм. Эмнэлэгт хэвтээд бусдын адил эмчлүүлээд гарахад надад яаж энэ эмнэлэг, эмч нарт туслах вэ л гэж бодогдсон шүү. Энэ аппарат нь амьсгалын аппаратад ухаангүй байгаа хүмүүсийн цэрийг соруулдаг зүйл юм” гэжээ.