Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 24 цэгт 38 багийн 270 эмч, ажилтан ажиллана.
Эдгээр цэгт 13,610 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд 12-15 насныхны вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдэдээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэх гэж буй бол харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж байгаа цэгт хамт очиж, зөвшөөрлийн хуудас бөглөх ёстой юм.
Мөн дархлаажуулалтын эмчийн зөвлөгөөг анхааралтай сонсон, хүүхдэдээ баримтлуулахыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: