Орос Туркээс оруулж ирдэг цэвэр даавуун материалаар бага насны хүүхэд, жирэмсэн ээж болон, нярай хүүхдэд зориулж хувцас хэрэглэл, ор, дэрийг “Elephant mom and baby Моngolian brand” дэлгүүр худалдаалж байна.
Цэвэр даавууг уламжлалт анагаах ухаантай хослуулан жирэмсэн ээжийн дэр, нярайн толгойн хэлбэрийг засагч, тархины даралтыг бууруулагч ор, дэр зэргийг үйлдвэрлэж буй юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнүүдээ шар будаатай хослуулан хийдэг байна.
“Elephant mom and baby Моngolian brand”-ийг үүсгэн байгуулагч Т.Тэгшжаргал
Манай бренд үүсгэн байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай онцлох бүтээгдэхүүн бол нярайг зөв байрлалд хөхүүлэхэд ач тустай хоёр талдаа шар будаатай дэр юм. Мөн толгойн хэлбэр засдаг дэр нь шар будаатай, зориулалтын дүүргэвч ашигладаг. Бүтээгдэхүүнээ цэвэр даавуугаар хийснээр, хүүхэд хөөрч, даралт ихсэхгүй. Мөн ямар ч харшил өгөхгүй. Иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэж байна. Мөн Өлгий, Жирэмсний багцуудыг үйлдвэрлэдэг. Ээжүүд манайхыг сайн мэддэг.
Бүтээгдэхүүнүүдээ уламжлалт анагаах ухаантай хослуулж үйлдвэрлэдгээрээ онцлог. Монголд дандаа Хятадын даавуунууд орж ирдэг болохоор бид хүүхдийн эрүүл мэндийг бодож бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг. Хүүхдэд цэвэр даавуу л хэрэгтэй байдаг шүү дээ.
Мөн манай салоны зүгээс Солм брендийн хүүхдийн хувцас үйлдвэрлэж эхэлж байгаа. 3-8 насны хүүхдэд зориулсан. Монголд хүүхдэд зориулсан цэвэр даавуугаар хийсэн биед нь эвтэйхэн хувцас ховор байдаг. Сонгоё гэхээр дандаа л гаднын бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ.