Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр одоогийн баримталж буй дэглэмүүд дээрх хугацаанд мөрдөгдөнө гэсэн үг юм. Харин нийслэл хотод хатуу хөл тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн эсэхийг тодруулахад Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Дарааллын хувьд Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлыг шийдсэний дараагаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг. УОК-оос хөл хорио тогтоохтой холбоотой асуудлыг оруулаагүй" гэлээ.
Нийслэл хот одоогоор "Улбар шар" түвшинд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 115,478 болж, 582 нь COVID-19 өвчний хүндрэл болон бусад шалтгаанаар нас бараад байна. Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 78.6% нь нийслэл хотод батлагдсан талаар мэдээлж байсан билээн.