Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн коронавирусийн "Дельта" хувилбар вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш хурдан тархаж буй талаар, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом мэдээлжээ.
Тэрээр "Ковид 19 цар тахлаас сэрэмжилж урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авахын тулд боломжтой бүхнийг хийх шаардлагатай байна. Бид бүхэн энэхүү цар тахлаас сургамж авч суралцах ёстой. Ковид 19 халдварын эсрэг вакцины 77 хувь нь дөнгөж 10 оронд ногдож байхад ядуу буурай орнууд хүн амын эрсдэлт бүлгээ ч дархлаажуулах вакцингүй байна” хэмээн анхааруулсан байна.