Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал руу шилжүүлж, долоодугаар сарын 4-ний ням гарагаас үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэхгүй бөгөөд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас бүх нислэгийг үйлдэж эхлэх юм.
VII/4-нөөс шинэ нисэх буудал руу нийтийн тээврийн дараах 4 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.
- “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Төмөр замын төв вокзал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Дүнжингарав худалдааны төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Драгон төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал" руу тус тус үйлчилнэ гэж ИНЕГ-аас мэдээллээ.