Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 10500 га талбай шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Шувалдай" гэдэг газар 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Дуудлагын дагуу аймгийн онцгой, Эрдэнэцагаан сумын гал унтраах, аврах 47-р ангийн алба хаагчид болон Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-ын ажилтнуудтай хамтран хээрийн түймрийг унтраажээ.