“ЭМЧ, АЖИЛТНУУД ЭНД ХҮРЭЭД СӨХӨРЛӨӨ”
Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, монгол хүний эрүүл мэнд алтан амийг авран хамгаалах чухал үүргийг энэ хүнд цаг үед цаг наргүй хөдөлмөрлөж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд өнөөдөр энэ цаг үед сөхрөхөд бэлэн болсон байна. Тиймээс учраас эрүүл мэндийн салбарын 56 мянган эмч ажилтны төлөөлөл өнөөдөр үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж түр хороо байгууллаа. Энэ хорооны төлөөлөл төр засаг хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл өгөхөөр хандлаа.
Энэхүү хэвлэлийн бага хуралд Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүлэгчид, түр хорооны төлөөллүүд оролцлоо.
Цар тахлын үед ажиллаж байгаа эмч ажилтнууд хоёр жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ч одоо өөрсдөө өвдөөд эхэлсэн. 2000 гаруй эмч ажилтнууд өвдсөн. Өвдөөд эдгэрсэн хүмүүс ажилдаа орохдоо туйлдаад ядраад байна.
Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ариунаа “Цар тахлын хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтан албан хаагч тасралтгүй баяр ёслол, амралтыг мэдрэхгүй, ар гэр, амьдрал ахуйгаа орхин цар тахалтай тэмцсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд өвчлөл буурсангүй. Өнөөдөр цар тахал улам ихсэж, нөхцөл байдал улам хүндэрч, салбарын ажилчид олноороо өвчилж, хүний нөөцийн хомстолд орж байгаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш Монгол Улсын нийт хүн амын амь нас эрсдэлд орж, дайн байлдааны үеэс илүү асар хүнд байдалд орсныг та бүхэн мэдэж байгаа. Бид ард түмнийхээ төлөө сэтгэл зовниж байна. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байгаа.
ЭМ-ийн яаманд их хэмжээний мөнгөн олгож байгаа ч яг голомтод ажиллаж байгаа хүмүүст энэ мөнгө хүлэлцэхгүй байна. Ажил олгогч нар зөв хуваарилж чадахгүй байна. Тиймээс хяналтаа сайжруул, ҮЭ-ин оролцоотой ажиллаач ээ. Энэ салбарын ажилчид хоёр жил зүтгээд байхад нөгөө талд эрх мэдэлтнүүд баяр ёслол тэмдэглэх шийдвэр гаргаж хүмүүсийг олноор нь цуглуулж цар тахал ихсэж байна. Наадмыг манай салбарын ажилчид эсэргүүцэж байгаа. Хэрвээ наадмын үеэр бэлтгэлд гарсан урлаг, спортынхон өвдөөд ирвэл тэднийг хэвтүүлэх эмнэлэг алга, эмчлэх эмч алга. Төр засгийн эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүд хуулиа биелүүлэх тал дээр бидний үгийг сонсохыг шаардаж байна” гэлээ.
Мөн эрүүл мэндийн салбарынхны улсын дундажтай адил хэмжээнд цалин авахаар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардлаа. Учир нь эрүүл мэндийн ажилтнууд ав байгаа цалингаасаа болоод энэ салбарыг орхиход хүрээд байгааг онцоллоо.