Коронавирусийн цар тахлын улмаас цаг наргүй ажиллаж байгаа цагаан нөмрөгт нэгэн ээжийн гэр бүлд хүндхэн үйл явдал тохиожээ. Сувилагч Гэрлээ бусдын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахаар цаг нартай уралдан халдварын голомтод ажиллаж байгаа нэгэн. Гэвч хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчин түүний хүүг тойрсонгүй. Тиймээс тэрээр элэг нэгт Монгол ахан дүүстээ хандан тусламжийн гаргаа сунгаж хүүд нь амьдрал бэлэглэхийг хүссэн юм.
Тэрээр "Миний хүү Бат-Эрдэнэ нь 2021 оны 3-р сарын 15-нд “Төрөлхийн том судасны гаж хөгжлийн аневризмыг Монголд эмчлэх боломжгүй, өндөр хөгжилтэй оронд мэс засал хийлгэх шаардлагатай" болох нь тогтоогдож бидний хувьд хамаг амьдрал маань харанхуйлах шиг мэдээ сонслоо. Энэхүү хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин маань Монголдоо бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд Япон болон БНХАУ-ын эмнэлгүүдэд хандсан боловч боломжгүй гэсэн хариу ирж, бидний эцсийн найдвар болох БНСУ-ын SAMSUNG HOSPITAL эмнэлэг хүүг маань хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн сайхан хариуг ирүүллээ. Гэтэл төрийн албанд ажилладаг бидний хувьд 130 сая төгрөг олж хүүдээ хагалгаа хийлгэнэ гэдэг маш хүнд туслаа. Миний бие сувилагч мэргэжилтэй, корона ихсээд байдал бүр хүндэрсэн хүүтэйгээ өнгөрөөх цаг маань ч багассан надад туслаач хүмүүс ээ, хүүд минь амьдрал хайрлаач" хэмээн хүмүүст хандсан юм.
ХААН БАНК 5058090605- Ээж Эрдэнэгэрэл /Гэрлээ сувилагч/
Холбоо барих утасны дугаар: Гэрлээ сувилагч 99600830