Карьер гэдэг их өргөн ойлголт хэдий ч ажил карьераа зөв тодорхойлоход чухал нэгэн санаа байна. Их энгийн. Та гурван тойрог зураад үзээрэй.
Жирийн нэг сурвалжлагчаас дэлхийн хамгийн том хөрөнгийн биржийн менежментийн багийн гишүүн, улмаар энтрепренер болж карьерын шилжилт хийсэн Бетти Лью медиаг технологитой хослуулах зорилготой D&Z Media компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тэрбээр “Үнэн голоосоо дурлаж, хүсэж хийх зүйл маань юу вэ гэдгийг хэрхэн мэдэх вэ? Тэрийгээ яаж карьер болгон хөгжүүлэх вэ? гэж олон хүн асуудаг. Таны хийж чадах зүйлсийн нэг юу вэ гэхээр гурван том тойрог зураарай. Ингээд эхний тойрогтоо дурлаж хиймээр байгаа зүйлээ, удаахад нь юу хийхдээ гаргууд гэдгээ, харин сүүлийн тойрогт зах зээл таныг юу хийвэл цалин өгөх вэ гэдгийг бичээрэй.
Ингээд 3 тойргийн дунд хэсэгт давхцал үүснэ. Тэр давхцаж байгаа хэсэг таныг юу хийхийг яг хэлээд өгөмц. Юу хийж бүтээхээр төрсөн бэ гэдгээ ингэж олж мэдэж болно. Тэрнээс биш “Би зурах дуртай, үүнтэй л холбоотой карьертай болмоор байна” гэж хандвал өрөөсгөл. Арга зүйтэй, бас стратегитай байх нь хавьгүй дээр. Би жагсаалт гаргах үнэхээр дуртай хүн. Жагсаалт гаргаад, бодлоо цэгцлээд үзээрэй” хэмээн ярьжээ.