Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед нийт дээрх төсвөөс нийт 200 сая төгрөгийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулж БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж болон эмчилгээний зардалд зарцуулахаар болсон. Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ “Удахгүй ИТХ-ын ээлжит хуралдаанаар үлдэгдэл 100 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тодотгол хийнэ. Миний зүгээс цаг үе хэцүү байгаа энэ үед шаардлагатай хөрөнгө мөнгийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь зөв хэмээн үзэж байна” гэлээ. Иргэдийн зүгээс цар тахалтай байгаа үед улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.
Эргэн сануулахад өчигдөр Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхгүй төсөвлөсөн мөнгөө ковидийн эсрэг зарцуулахаа мэдэгдсэн. Өнөөдөр Дархан-Уул аймаг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл наадам, ой тэмдэглэхгүй байх захирамж гаргасан юм.