2021 онд гэр хорооллын 4200 айл өрхөд эко ариун цэврийн байгууламж суурилуулж хөрсний бохирдлыг бууруулна.
Нийслэлийн ундны усны эх үүсвэр туул голын сав дагуух айл өрхүүд болон газар төлөвлөлтөд ороогүй бүсүүдэд эхний ээлжид 2000 эко ариун цэврийн байгууламж суурилуулж байгаа. Байгаль орчинд ээлтэй уг ариун цэврийн байгууламж нь 3м3 багтаамжтай, цилиндр төмөр бетонон доторлогоотой, 3м өндөр агааржуулалтын хоолой, байгалийн гэрлийн цонх, нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэгтэй. Тухайн өрхийн ам бүлийн тоо, хэрэглээнээс хамаараад эко ариун цэврийн байгууламжийн бохирыг жилдээ 1-2 удаа соруулах бөгөөд хөрсөнд нэвчүүлэхгүй байх технологиор шийдсэн. Эко, суурин ариун цэврийн байгууламжийг дахин төлөвлөлтөд ороогүй, бохирыг соруулахад дэд бүтцийн хувьд боломжтой, усны сав газарт байрлалтай зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр сонгож суурилуулж байна.