Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргалаа.
Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ.
2021 оны 6-р сарын 29-ний өдрийн 11:00 цагийн мэдээллээр тус аймагт 287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс 34 нь хүүхэд байна. Ингэснээр энэ оны 5-р сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болоод байгаа юм.