НҮБ-ын хүн амын сангийн мэргэжилтэн Б.Цэдмаа жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Олон улсын мэргэжлийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх шаардлагатай гэж үзсэн. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвар авбал эрчимт эмчилгээнд орох эрсдэл бусад хүнээс 5-20 дахин их байна. Түүнчлэн зулбах, жирэмсний үеийн хүндрэлүүд бий болох зэрэг олон эрсдэл бий болж байгаа.
Синофарм, Файзер зэрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болно. Харин Астра Зенека вакцин үрэвслийн прецессийг идэвхжүүлэх эрсдэлтэй учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхийг зөвлөхгүй гэж олон улсын байгууллага үзсэн.
Жирэмсний 14-34 долоо хоногийн дотор вакцинд хамрагдана. Энэ хугацаандаа амжиж хамрагдаагүй бол төрсний дараа 42 хоноод вакцинд хамрагдаж болно.
Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх боломжтой юм” гэлээ.