Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнд эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.
Уг санхүүжилтийг цар тахалтай тэмцэж буй буюу улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчинд нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, улаан бүсэд биш ч эрүүл мэндийн бусад салбарт ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгохоор тусгасан.
Нэмж 2000 ор дэлгэхэд 110, резидент эмч нарыг дайчлахад 3.7, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулна.
Мөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал оруулжээ.