
Өнгөрсөн жилүүдэд Монголд и-спортын төрөлд дэлхийд данстай томоохон багууд төрөн гарсаар байгаа билээ. Тэгвэл мобайл и-спортын төрлүүдээс хамгийн анх удаа Монгол баг гадаад улсад бэлтгэлийн байртай боллоо. Тэрхүү баг нь Mobile Legends тоглоомын Монголын шилдэг Positive Gaming баг юм.
Тус баг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаан дотоодын долоон тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн амжилттай. Тэд Турк улсад очин гурван сарын хугацаанд бэлтгэлийн байранд байрлаж, цагийн хуваарийн дагуу мэргэжлийн бэлтгэл сургуулилт хийх Европын тэмцээнүүд цаашлаад Ази, Дэлхийн аваргад оролцох зорилт тавьжээ.
Mobile Legends нь Дэлхий дахинаа 100 сая гаруй бүртгэлтэй тоглогчтой гар утасны тоглоом. Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нь 1 тэрбум төгрөг байсан.
Багийн тоглогчид:
- Б. Бат: HORDE V3 (Marksman)
- Ч. Эрдэнэмөнх: BEBEX (Support)
- Б. Батболд: ETHANQQ (Tank)
- Б. Мөнх-Эрдэнэ: EMPY (Offlane)
- М. Энхбат: AIZN (Offlane)
- М. Амармөрөн: FORBID (Mage)
Та бүхэн Монгол залуусаа дэмжиж тэдний Фэйсбүүк хуудсыг дагаарай.
ВИДЕО: