Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1727 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 113232 болж байна. Шинэ тохиолдлуудын гурав нь эмнэлгээс шалтгаалсан халдвар байна. Халдварын 934 нь Улаанбаатар хотод, 790 нь орон нутагт батлагджээ.
Түүнчлэн “КОВИД-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 15 хүн өчигдөр нас барснаар нийт 548 хүн эндээд байна. Харин өчигдөр 2215 хүн эмнэлгээс, гэрийн хяналтаас гарснаар нийт 73007 эдгэрчээ.