Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад "Спутник-V" вакцины хоёрдугаар тун тасраад удаж байгаа билээ. Өчигдөр ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган хоёр дахь тунг Монгол руу нийлүүлэхээр болсныг дуулгалаа.
ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу энэ сарын 30-ны өдөр Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакцины хоёр дахь 10 мянган тунг, түүнээс нэг долоо хоногийн хойно дахин 10 мянган тунг Монгол Улсад нийлүүлэхээр болсныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ” гэжээ.