Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Иргэн Ж.Отгонбаяр цар тахлын үед эм, витамин худалдан авах боломжгүй байгаа 1500 айлд багц бүтээгдэхүүн хүргэжээ.
Тэрбээр "Миний эм авсан айлууд эхнээсээ эдгээд чат бичиж байна. Асуудлын гол нь айлууд орлогогүй болсон. Эм авах мөнгө байхгүй!
Даатгал төлөөгүй тул эм бүр ч өгөхгүй. 100 хүний дунд 5 хүнд эм Улсаас өгч байгаа. Утсаа зараад хоолоо авч идэж буй айлд энэ пост хүрэхгүй байгаа. УОК НОК хоёрт ямар ч менежмент алга.
Шийдэл
- Эрүүл мэндийн даатгалын санд байсан мөнгийг хулгайлсан өршөөгдсөн Ундармаагаасаа эсвэл мөнгөө авъя!
- Оймсондоо мөнгөө хавчуулаад хураасан мөнгөөр эм авч өгье.
- Эм үйлдвэрлэж байгаа газруудад эргэлтийн хөрөнгө өгье 0% хүүгүй зээл өгчих 3 жилээр барьцаагүй!
- Бүх нийтийн витаминжуулалтын аян хийе.
- Өрхийн эмнэлгүүдийн менежментийг нь маш энгийнээр гоё болгоод өгье.
- Чадахгүй бол хийгээд өгье. Хамтарч ажиллахаас татгалзахгүй шүү МАН! хүмүүсийн төлөө бол
- Ганц сая хүн ш дээ ууг нь зүдрээд байх юм. Хэлбэр хайрцаг 2 оосоо гараад жаахан хурд хий л дээ андуудаа. Сувилагчид эмч нар маань нуруу нь тасарлаа шүү дээ" хэмээн УОК, НОК менежментгүй байгааг шүүмжиллээ.
Мөн бүх нийтийн витаминжуулалтын аян хийх, өрхийн эмнэлгүүдийн менежментийг сайжруулах хэд хэдэн санал гаргажээ.
Улсын хэмжээнд халдварын улмаас 14,189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 25,968 хүн гэрийн хяналтад байна.