Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дараах ажлуудыг танилцууллаа.
“Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэжээ.
Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 ширхэг улиасанд унгарилыг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийгээд байна. Уг тарилгыг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг аж.
Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ.