Хот тохижилтоос хийж байгаа ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь юу гэхээр, та бүхний харж байгаачлан гэрлийн шонгуудад энэхүү ваартай цэцгийг өлгөсөн ажлыг иргэд шүүмжилж байна. Ваарны хувьд Хятадаас Табаогаар оруулж ирдэг маш хямд үнэтэй ваар байгаа. Ингэж өлгөснөөрөө хотын өнгө үзэмжинд ямар ч нөлөөгүй, мөнгө идэх гэсэн арга гэж иргэдийн зүгээс үзэж байна.
Бид энэ асуудлаар уг ажлыг хариуцаж хийсэн Нийслэлийн ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсараас тодрууллаа.
-Гэрлийн шонд өлгөсөн ваартай цэцгүүдийг хэдэн төгрөгөөр санхүүжүүлж тавьсан бэ? Мөн энэхүү тохижуулалтыг хэзээнээс хийж эхлэв?
-Санхүү гээд байх зүйл байхгүй шүү дээ.
Ямарч төсөв мөнгө гараагүй гэсэн үг үү?
-Нэг хуванцар сав 1000-2000 төгрөгийн үнэтэй байдаг. Өөр гарсан зүйл байхгүй.
-Иргэд нүдэнд ч харагдахгүй хэдэн юм өлгөөд тавьчихсан байна гээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Тийм ээ тийм. Наадах чинь жижигхэн л байгаа байх. Гол асуудал нь олон улсын хэмжээнд хил гааль хаалттай. Түүнтэй холбогдуулан сав суулга байрлуулаад, талбай дээр дөрвөлжин савтай цэцгийг зүгээр нэг тавьдаг байсан бол аль болох босоо хэлбэрээр тарих талаар анхаараад, талбай тойруулаад сеткээр хүртэл юм хийсэн байгаа шүү дээ. Аль болох хямд өртөгтэй, өнгө үзэмжийг нь өөрчилье, дан гараараа хийсэн шахуу, хуванцар сав гинж хоёроос бусдыг нь гараараа хийж байгаа юм.
-Хэдэн хуванцар сав тавьсан байгаа вэ? Өндөрт байгаа цэцгүүдийг яаж услах вэ?
-Талбайн орчинг амьд цэцгээр цэцэгжүүлсэн байгаа. Түүнийг зориулалтын усны машинаар услаад явна шүү дээ.
-Хэдэн сав тавьсан байгаа вэ?
-66 сав л байгаа. Үнийн дүнг нь бодвол 110000 төгрөг.
-Иргэд, дээр тавьсан байна. Ваарны ёроолыг харах юм уу гэсэн байсан?
-Газар дээр өчигдрөөс хойш өвсөө самнаад байрлуулсан байгаа. Ганцхан зүйлийг шүүмжлээд байх биш, талбайн орчмоор болж бүтэж байгаа зүйлийг харвал зүгээр л байх даа. Хямд зардлаар хотын өнгө үзэмжийг сайжруулъя, савны хувьд арай жижигдсэн л байх.