Сар гаруй хугацаанд үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Ангууч нэрээрээ алдаршсан Б.Баттөр, бүжигчин Б.Халиун нар тодорч, 50 сая төгрөгийн эзэд болсон. Ялагч шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлах болсноо зарлаж байсан.
Тэгвэл Ангууч өнөөдөр цахим хуудаснаа энэ тухай нийтэлжээ. Тэрбээр "АСРАМЖИЙН ГАЗАРТ ЖЮҮЖИЦҮ БИЕ ХАМГААЛАХ УРЛАГИЙН КЛУБ БАЙГУУЛНА.
НҮБ-ийн хүүхдийн санд “Ододтой бүжиглэе” шоуний шагнал 50’000’000 төгрөгийг хандивлаж, тус шагналыг UNICEF 100 сая болгон “Өнөр Бүл” асрамжийн газарт бүрэн тохижсон бэлтгэлийн заалтай болгох JIUJITSU бие хамгаалах урлагаар хичээллэх бүрэн боломж бололцоог бүрдүүлнэ! Хүүхэд бүрд тэгш боломж. Миний байгуулсан асрамжийн энэ бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, Дэлхийн аваргууд маш олон төрөх болтугай! Мөн миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог гэдгээ илэрхийлье" хэмээн бичжээ.