Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 26-нд Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар СТӨ-нд ААН, байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж хариуцлагын гэрээ байгуулжээ.
Энэхүү гэрээ нь Улаанбаатар хотод байрлах хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зорилготой юм. Мөн гэрээнд дурдсанаар дүүрэг тус бүрээс 10 ААН-ийг ажиллуулах зөвшөөрөл өгөх юм. Гэвч энэ нь хууль зөрчиж буй хэрэг болоод байна.
Учир нь нэг дүүргээс 10 ААН, байгууллага үйл ажиллагаагаа нээнэ гэж үзвэл бусад үйлчилгээний байгууллага хохирч үлдэх нөхцлийг бүрдүүлэх юм. Иймд хийж буй ажил, гаргаж буй шийдвэрээ олон нийтэд хүртээмжтэй, тэгш эрхийн үүднээс зохион байгуулах шаардлага тулгарч байна.