ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Гурван жилийн өмнө Алцхаймер өвчин нь оношлогдсон 56 настай эр Петер өнгөрсөн 12-р сарын бямба гарагт эхнэртээ гэрлэх санал тавьжээ.
Өмнө нь тэд гэрлэсэн байсан ч өвчнөөсөө болж амьдралын түүх, дурсамжаа мартаж буй эр гэрлэлтээ ч мартсан тул ийнхүү эхнэртээ ахин гэрлэх санал тавьсан байгаа юм.
Петерийн эхнэр 54 настай Лиза CNN-д өгсөн ярилцлагадаа, Бид хамтдаа шинэ дурсамж бүтээж байгаа, гэхдээ миний сэтгэл өвдөж байна. Тэр юу ч санахгүй байгаа. 20 жилийн өмнөхөө ч санахгүй байна гэжээ.