Өнөөдөр Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.