Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагт 11744 хүнээс шинжилгээ авахад 2362 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 107262 боллоо.
Эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авч, эрүүл мэндийн салбарын халдвар авсан ажилтны нийт тоо 208 болж байна.
Улаанбаатар хотод 1227 тохиолдол батлагдсан бол орон нутагт 1134 тохиолдол бүртгэгдлээ.
Насны бүлгээр авч үзвэл 25-40 насныхан хамгийн их халдвар авч, тарааж байна. Тиймээс хүүхдийн халдварын дийлэнх нь гэр бүлээсээ авсан тохиолдлууд байна.
Халдвар авсан иргэдийн 85 орчим хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байлаа.
Сүүлийн 24 цагт 1172 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд 13296 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8764, хүндэвтэр 3149, хүнд 1144, маш хүнд 239 хүн байна.
Коронавирусийн хүндрэлээр 12 хүн нас барсны 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан байна.