Ц.Нямдорж: Надад одоогийн байдлаар ямар нэгэн ажлын санал тавиагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсөн даруйдаа анхны захирамжаа гаргаж Тамгын газрын даргаараа өөрийн тэргүүлж байсан Засгийн газрынхаа Шадар сайд асан Я.Содбаатарыг томилжээ. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон байна.
ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөр ажиллах бол түүнийг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй холбох үүргийг Ө.Золбаяр гүйцэтгэхээр боллоо.