Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар, зөвлөх найруулагчаар Б.Баатар, ерөнхий продюсероор Г.Цоггэрэл ажиллана гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ. Ардын тэгш ой тохиож буй жилийнхээ онцлогт тохируулан цахим наадмыг өнгөрсөн жилийнхээс илүү дэлгэр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Наадмын төсвийн зардлын тухайд Төв цэнгэлдэхэд зохион байгуулах, телевизээр зохион байгуулахад зардлын хувьд ялгаатай. Төсвийн хувьд нөхцөл байдлыг харгалзах аль болох илүү зардалгүйгээр зохион байгуулна.
Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл "Цахимаар явуулах наадмын нээлт, хаалтад зориулсан урлаг соёлын арга хэмжээнд аль болох цөөхөн хүнийг оролцуулж байгаа. Нийтдээ 350 хүн оролцоно. Зураг авалтаа Хүй долоон худагт хийж эхэлж байгаа" гэлээ.