УОК-оос бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэн "Takesan Miso Ramen" рестораны зүгээс заалаар үйлчилнэ гэдгээ УОК-т цахимаар мэдэгдсэн. Тэдний энэхүү мэдэгдлийг олон ААН, иргэд дэмжин үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Тиймээс өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцон шийдэлд хүрсэн.
Тиймээс "Такэсан мисо рамен" НОК-ын өчигдрийн гаргасан шийдвэрийн дагуу зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн заалаар үйлчлэх болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэд өнөөдөр болон маргааш хүргэлт болон авч явах үйлчилгээгээ хийнгээ, цэвэрлэгээ ариутгал гэсэн бэлтгэл ажлаа хийх нь ээ.