Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
АНУ-ын Флорида мужийн Майами хотын хойд дүүрэгт 12 давхар орон сууцны барилга нурж нэг хүн амь үрэгдэн 99 хүн сураггүй алга болсон талаар ВВС мэдээллээ.
Майами-Дэйд хотын захирагч Даниэль Левин-Кавагийн хэлснээр, 102 хүнийг барилгын нурангиас эсэн мэнд олсон бол 99 хүн хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хэрэг явдал гарах үед барилгад яг хэдэн хүн байсныг тогтоох боломжгүй гэлээ. Сүүлийн хэдэн өдөр барилгад засвар хийж байсныг оршин суугчид хэлжээ.
1981 онд ашиглалтад орж байсан уг барилгад 130 айл амьдардаг байжээ. Орон сууцны барилга нурсан шалтгааныг хараахан тогтоогүй байгаа бөгөөд аврах ажиллагаа дууссаны дараа шалгалт явуулахаар болсон байна.