Жил бүрийн зун борооноос болж, Улаанбаатар усанд автдаг. Энэ жилийн хувьд үргэлжлэн орсон хоёр ч борооны ая даалгүй зургаадугаар сарын эхээр нийслэл хот усандаа живлээ.
Учир нь Улаанбаатарын замууд ус зайлуулах хоолойгүй, их үерийн усаа зайлуулах шийдэл бүхий хот төлөвлөлтгүй, борооны улмаас тогтсон нуур, цөөрмүүдийг туучин гарах асуудалтайгаа иргэд ахиад л нүүр тулсан.
Тодотговол, зургаадугаар сарын эхээр Улаанбаатар хотын төвөөр урсах Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автаж, хүн битгий хэл автомашин зорчиход хэцүү нөхцөл байдал үүссэн.
Гурав хоног орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний тогтоол ус бий болсон. Үүний улмаас дүүргийн оршин суугчид зорчиход хүндрэлтэй болсон. Тиймээс борооны усыг зайлуулахын тулд шинэ гүүрний доод замыг сэтэлж усыг зайлуулсан.
Харин өнөөдрийг хүртэл Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг засаагүй л байна. Угтаа нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсны хоёр нь Дунд гол дагуу бий. Борооны дараа барьж байгуулсан замаа эвдсээр байх уу. Дуншиж дуншиж ашиглалтад ороод удаагүй замаа хэзээ бүтэн болгох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй л байна.
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та сэтэлсэн замаа хэзээ засах шийдэлд хүрээгүй л явна уу. Замдаа жил бүр татвар төлдөг жолооч бид замаа хүлээсээр байна.