“Содон мутар” бариа заслын төвд мэргэжлийн, 6-7 жилийн туршлагатай уламжлалт эмч нар бариа, засал хийж байна.
Сүүлийн үед манай улсад нурууны суулт, мурийлтгүй хүн ховор болсон. Энэ нь амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдлаас үүсч буй юм. Эдгээр өвчлөлөө эрт илрүүлж бариа заслын аргаар эмчлүүлэхгүй бол өвчин даамжирч хагалгаанд орох хүртлээ хүндэрдэг. Улмаар өвчтөн хөгжлийн бэрхшээлтэй, эрхтэн дутуу болох эрсдэл үүсэх юм.
Энэ талаар "Содон мутар" бариа заслын төвийг үүсгэн байгуулагч А.Пүрэвдорж:
Манайх үйл ажиллагаагаа найм дахь жилдээ явуулж байна. Нурууны суулт, мурийлт гээд багана эрхтнийг тулгуурласан өвчлөлтэй хүмүүсийг эмчлэх зорилготой бариа заслыг физик эмчилгээтэй хавсарч хийдэг. Хүмүүс бариа заслыг одоо л мэдэрч эхэлж байна. Нурууны суулт мурийлттай өвчтөнд эмч нар ихэвчлэн хагалгаанд орохыг зөвлөдөг. Энэ нь эхэн шатны өвчлөлүүдэд зохимжгүй эмчилгээ юм. Бариа засал болон физик эмчилгээний давуу тал нь сөрөг биш эерэг эмчилгээ болдог.
Олон жилийн туршлагатай бариач нарын чадвараас үүдэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байдаг.