Реппер Big Gee УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр "Инплүүнцэрүүддээ зориулсан жижигхэн уриалга!!!" хэмээн өөрийн цахим хуудаснаа истори бичлэг оруулан "Сонгуулиар ажилласан сошиалын индлүүзерүүдэд зориулья. Амиа тавьж байгаа аж ахуйн нэгжүүд эсэргүүцэл гаргаад байна. Та нар дэмжихгүй юм уу. Дуугүй суугаад байх юм уу. Сонгуульгүй үеэр та нарыг ажилтай орлоготой байлгадаг хүмүүс чинь тэд нар, төлсөн татвараараа энэ улсын орлогыг бүрдүүлдэг хүмүүс тэд.
Сонгууль хийхдээ халдвар хамгааллын дэглэм барихгүй битүү халдвар тараачхаад харин ч халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад ажиллаж байгаа аж ахуйн нэгж ард иргэдээ шийтгэхийг би лав хувьдаа эсэргүүцэж байна" хэмээлээ.