МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдлээ.
Уг нислэгээр 15 хайрцаг, 458 кг Файзер вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан тухай МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр файзер вакцинаар дархлаажуулах шийдвэр гаргасан билээ.
Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Файзер вакциныг нийлүүлэхээр болсноос эхний 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-ны өдөр манай улс хүлээн авсан.
Дараагийн ээлжийн 85,410 тун Файзер вакцин ийнхүү ирлээ.
Ирэх долоо 7 хоногт дахин 85,410 тунгийн татан авалт хийгдэх тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлж байв