Happy flowers хүүхэд асрах үйлчилгээний төв нь, дөрвөн төрлийн үйлчилгээг найман төрөл болгон баяжуулж үйлчилж байна. Үүнд,
- Ажлын зургаан өдөр байрлаж ажиллах
- Ажлын таван өдөр өглөө 09.00-18.00 хүртэл ажиллах
- Долоон хоногийн гурван өдөр буюу сонголтот өдрөөр ажиллах
- Ажлын таван өдрүүдэд богино цагаар ажиллах
- Friday багц буюу баасан гаргийн 24 цагийн багц
- Weekend багц буюу хагас бүтэн сайны үйлчилгээ
- Share nany багц, найзууд, төрсөн эгч дүү нар төлбөрөө шэйрлээд хүүхдээ нэгнийхээ гэрт харуулах үйлчилгээ
- Аяллын хүүхэд асрагч гэж байгаа. Зуны саруудад найз нөхөд гэр бүлээрээ аялахдаа хүүхэд асрагчаа дагуулаад аялах боломжтой.
- Цагийн хүүхэд асрагчийн үйлчилгээ. Энэ нь эмнэлэг, сувилал гээд хүссэн үйлчилгээний газраа дуудаад харуулдаг цагийн хүүхэд асрагчийн үйлчилгээ.
Энэ талаар Happy flowers компанийн захирал Э.Ууганцэцэг
-Манай “happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслах, өндөр настан асрагчийн үйлчилгээг үзүүлдэг албан ёсны байгууллага. 2013 оноос хойш 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Онцлогийн хувьд олон улсын хүүхэд асрагчдын холбооны гишүүн байгууллага болсон. Мөн Монголдоо анх энэхүү шинэ төрлийн үйлчилгээг бий болгосон юм. Байгуулагдаад зургаа мянга гаруй харилцагчдадаа энэ төрлийн үйлчилгээг үзүүлсэн. Хүүхэд асрагчийн үйлчилгээг хүмүүс ойлгохдоо мөнгөтэй хүмүүс авдаг үйлчилгээ гэж ойлгодог. Манайх илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд олон төрлөөр энэ үйлчилгээг явуулдаг.
Өнөөдрийн байдлаар 86 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд асрагч нар эрүүл мэндийн шинжилээгээр тэнцсэн, сургалтандаа хамрагдсан. Шаардлагатай бүх бичиг баримт бүрдсэн, хүүхэдтэй ажиллах арга барилтай, гол нь тэвчээртэй хариуцлагатай ажилчдыг сонгож авдаг.
Дэлхий даяар, холливудын одууд, дэлхийн тэрбумтнууд, өндөр хөгжилтэй орнуудад Филлипин асрагч нар тархан суурьшиж ажилладаг юм. Монголд гэхэд Филлипин асрагчийг авдаг 10 мянган айл байна. Эдгээр айлууд нэг Филлипин иргэдэд ойролцоогоор 3.5 сая төгрөг зарцуулж байгаа. Яагаад Монгол эмэгтэйчүүд эх орондоо ажиллаад энэ цалинг авч болдоггүй юм бэ гэдэг үндсэн дээр бид VIP үйлчилгээг үзүүлж байгаа. Яг Филлипин асрагчийн хэмжээний цалинг олгохоор ажилчдыгаа бэлтгэхээр хамгийн анхны үйлчилгээгээ үзүүлсэн байгаа. Энэ нь хоёр сарын туршид бэлтгэдэг. Эмч, сувилагч, багш, сэтгэл зүйч зэрэг давуу талын мэргэжилтэй хүмүүс дээр нэмэлт ур чадварыг суулгаад санал болгож байгаа үйлчилгээ гэсэн үг. Мэдээж хүн дээр суурилсан энэ төрлийн ажил эрсдэлтэй. Сард 30 айлд үйлчилгээ үзүүлэхэд тохирохгүйн улмаас 1-2 асрагч буцаагддаг.