Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргаж байна.
Нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.
ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг. 40,620 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий. Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна.
Долоодугаар сарын 10-нд яг хэдний өдөр ЭЕШ авахыг зарлана. ЭЕШ-ыг өгөх хүүхдин хамт эцэг эхчүүд явдаг учраас маш их хөдөлгөөн үүсдэг" гэлээ.
Эргэн сануулахад энэ жилийн ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар товлоод байсан ч цар тахлын нөхцөл байдлаас ийнхүү хойшлууллаа.