Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн ч одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гаргаагүй гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Халдварт өвчний үеэр авах сонгомол арга хэмжээ нь хөл хорио тогтоох. Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Халдварын тархалт хөл хөдөлгөөнтэй шууд холбоотой. Хөдөлгөөнийг хумьж байж халдварын тархалтыг зогсооно. Сая шагнал, найр зэргийн улмаас тархалт нэмэгдсэн" гэж хэллээ.