Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр ЭМЯ-наас дархлаажуулалттай холбоотой танилцуулсан асуудал нь 12-105 насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас эхэлж файзер вакцинаар дархлаажуулах ажлыг төлөвлөж байгааг танилцуулсан байна. Засгийн гарын зүгээс хүүхдүүдийг вакцинжуулах асуудал дээр нэлээд нухацтай хандсан гэдгийг хэвлэлийн ажилтан хэллээ.
Ирэх даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхэлнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянган хүүүхэд бий. Ингэснээр нийт хүн амын 10 хувийг ийнхүү нэмж дархлаажуулах боломж үүсэж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 16-17 насны 13733 хүн вакцины эхний тундаа хамрагдаад байна.
Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд нийт 1,924,675 хүн, 1,708,547 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Зорилтот бүлэг буюу 16-аас дээш насны иргэдийн нэгдүгээр тунгийн хамрагдалт 89,5, хоёрдугаар тунгийн хамрагдалт 79,4 хувь болсон байна.