Гар утас интернеттэй л бол хаанаас ч англи хэлийг сурах боломжтой болжээ. Ингэхдээ багшийн үнэлгээгээр, сурагч өөрийгөө хязгаарлахгүй, чөлөөтэй сэтгэх боломж бүрдэж байгаа юм.
Лингорс компани нь 2018 онд Монголд Extensive reading аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Xreading олон улсын цахим номын сангийн Монгол дахь байгууллагаар ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд гурав дахь жилийн ой тохиож буй юм. Энэ хугацаанд Монголдоо Xreading аргачлалыг таниулах зорилгоор олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн байна.
Энэ талаар Lingors цахим сургалтыг зохион байгуулагч М.Оюунтуяа, “2019 оны 9 дүгээр сараас хойш улсын хэмжээнд уншлагын марафоныг зохион байгуулж байгаа. Уншлагын марафон нь англи хэлний багш нарын дунд, уншигчдадын дунд төрөл бүрээр явагддаг. Энэ нь хүмүүст түвшиндээ тохирсон Англи ном унших дадлыг бий болгодог.
Өнөөдрийн байдаар бид Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод 1000 гаруй Англи хэлний багш нартаа, цахим номын сангийнхаа админ эрх буюу багш сурагчдадаа анги үүсгэх, удирдах, хянах, даалгавар өгөх боломжтой энэ системийг санал болгоод хамтран ажиллаж байна. Хүүхдүүдийн хувьд багшийн 100 хувь гэдэг үнэлгээнд баригдахгүйгээр, хязгааргүй суралцаж чадаж байна. Нэг сумын хүүхэд Англи хэлний хичээл дээр нэг багшийн үнэлгээгээр би “онц” гээд өөрийгөө хязгаарладаг байсан бол өнөөдөр өөрийгөө хязгаарлахгүйгээр сая үг уншиж байна. Мянган номны ард гарч байна. Анх анхан шатны англи хэлтэй байсан хүүхэд жилийн дотор advanced түвшний Англи хэлтэй болж байна.
Алслагдасан бүс нутагт сургалтын төв маш цөөн. Тэр болгон сургалтын төвүүд аймаг сумдуудад салбараа байгуулаад байх боломжгүй. Ийм нөхцөлд манайх, хаанаас ч хэдийд ч, зөвхөн интернет, гар утас, компьютер байгаа бол суралцах боломжийг олгож өгч байгаа. Анхан шатнаас advanced түвшин хүртэл 14 түвшинд ямар ч толь бичиг ашиглах шаардлагагүйгээр өөрийнхөө түвшний номыг уншаад, сонсоод, ойлголтоо бататгах тест өгөөд, өөрийнхөө гүйцэтгэлийг хянаад суралцана гэдэг нь маш олон хүүхэд залуучуудад хэл сурах хүслийг бадрааж, идэвхжүүлж, урам өгч байгаа.
LINGORS пэйж хуудас, веб сайт руу холбогдоход бүх мэдээллүүд тодорхой байгаа. Тухайн хэрэглэгчдийн хувьд цахим ном бүртээ төлбөр төлнө гэдэг ойлголт байхгүй. Цахим номын сангийн эрхийг сараар нь авч ашигладаг.
Цахим сургалтын төвийн мэдээллийг доорх линкээс авна уу.
https://www.facebook.com/lingors