Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийн зэрлэг ургамлыг цэвэрлэж, хадах ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд 148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна.
Ингэхдээ нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадан, цэвэрлэж байгаа. Үүнд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд ч оролцдог юм.