Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 34 суманд микробиологийн аргаар MNS:6866-2020 улсын стандартын дагуу үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа.
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хаврын улиралд зохион байгуулснаар 100 гаруй мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалж мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүллээ. Мөн зун, намрын улирлын бэлчээрийн тэжээлийн нөөцийг 122 сая тонноор нэмэгдүүлэв. Харин намар 9-11 дүгээр сард 9 аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлэх юм.
Микробиологийн бэлдмэлийн чанар, эрүүл ахуйн байдалд Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори дүгнэлт гарган бусад бүлээн цуст амьтдад халгүй болохыг баталгаажуулжээ.
Түүнчлэн, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн тус бүр 20 мянган га нийт 60 мянган га бэлчээрт бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэнэ. Тус аймгуудын ХХААГ царцааны тархалт, олшролтын тодотгох судалгаа хийж дүгнэлт гаргажээ. Үүнийг МХЕГ хянаад, үр дүнг баталгаажуулж, зөвлөмж хүргүүлсэн зэргээр бэлтгэлээ бүрэн хангаад байгаа. Ургамал хамгааллын шаардлагатай бодисын нийлүүлэлийг 8 дугаар сард багтаан дуусгах боломжтой.