Парис хотноо болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд ОУХМ Б.Урантунгалаг тавдугаар байранд шалгарч эрхээ авлаа. Б.Урантунгалаг эмэгтэй хувийн шигшээ харваанд 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швецарийн тамирчин Deineko Iliana -г 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Tukebayeva Farida-г 6:0 -оор ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Abdusattorova Ziyodakhon-г мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехословакийн тамирчин Horackova Marie-д 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт оржээ.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпын эрх авсан бөгөөд эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдснээр эмэгтэй хувийн таван эрхийн төлөө тамирчид өрсөлдсөн юм.
Ийнхүү Б.Урантунгалаг хоёр дахь олимпын наадамдаа оролцох боллоо. Тэрээр өмнө нь 2012 оны Лондонгийн олимпын наадамд оролцож байсан юм.