УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Сайнзориг нар дээрх хуулийн төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгөв.
Одоогийн байдлаар цахим үнэмлэхийн огт ашиглагдаагүй чиптэй хэсгийг ашиглалтад оруулах аж. Тухайн иргэний мэдээлэл, эрүүл мэндийн карт, эмчилгээний түүх, тоон гарын үсэг, жолооны үнэмлэх зэргийг нэгтгэн тус чипээр дамжуулан ашиглах юм байна.
Эдгээр хууль батлагдсанаар "Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой болно, иргэд төрийн мэдээллийг шуурхай авах боломж нээгдэнэ, гадаад паспортыг цахимжуулах мөн хаягжилтыг цэгцлэх" зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг хөнгөвчилнө гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.